You are currently viewing AVer – Видео хурлын системийн шийдэл

AVer – Видео хурлын системийн шийдэл

Яагаад AVer видео хурлын төхөөрөмжийг сонгох хэрэгтэй вэ?

EVC серийн видео хурлын төхөөрөмжүүд нь үнийн хувьд хямд, гүйцэтгэл өндөртэй, суурилуулах болон ажиллуулахад хялбар бөгөөд Full HD 1080p нягтаршилтай цогц шийдэл юм. Энэхүү серийн EVC130, EVC130P, EVC150 төгсгөлийн хэрэглэгчийн төхөөрөмжүүд, 4-цэгийн холболттой EVC300, EVC350 түүнчлэн 10-цэгийн холболттой EVC950 гэх мэт бүгд H.323, SIP протоколуудыг дэмжин ажилладаг тул хэрэглэгчдийн шаардлагад бүрэн нийцнэ. Нэг товчлуур дараад л дэлгэцэнд гарж буй бүх зүйлийг ямар ч төрлийн USB төхөөрөмж руу шууд архивлан хуулах шийдэл нь видео хурлын салбарт анхдагч болж чадсан ба EZMeetup програмыг ашиглан оффисоос гадуур үедээ ч хөдөлгөөнт төхөөрөмж ашиглан видео хуралд оролцож чадна. Андройд, таблет эсвэл iPad ашигладаг бол Aver-ийн EZDraw програмыг танд санал болгож байна. Энэхүү програм нь видео хурлын үеэр хоёр талын оролцогчдын хамтын ажиллагааг маш хурдан, хялбар болгодог. EVC серийн төхөөрөмжүүд нь хялбар ажиллагаа болон энгийн байдлыг өндөр чанарын дуу, дүрсний дамжуулалттай төгс хослуулсан тул интернэтийн мөн үүрэн телефоны үйлчилгээ үзүүлэгч компаниуд, телекомууд гэх мэт бүх төрлийн видео хурлын системийн хэрэглэгчидэд нэн тохиромжтой шийдэл болжээ.

Танай байгууллагад санал болгож буй AVer брэндийн бүрэн HD дүрст хурлын төхөөрөмжүүдийн загвар төрлүүд

Суурилуулахад хялбар, ашиглахад энгийн, үйлчилгээ хийхэд хялбар ашиглалтын зардалгүй үр дүн өндөр загварууд