Барилгын автоматжуулалт, холбоо дохиолол, цахилгаан угсралтын ажлын танилцуулга

БИДНИИ ТУХАЙ

        Нью Терравокс ХХК нь 2012 онд үүсэн байгуулагдсанаас хойш 450 гаруй төслүүдэд ISO, MNS стандартын тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэн, барилгын автоматжуулалт, харилцаа холбооны дэд бүтэц, дотор цахилгаан угсралтын ажлуудыг гүйцэтгэн арвин туршлага хуримтлуулсан бахархам түүхтэй билээ. 

          Бид өнгөрсөн хугацаанд барилгын салбарт шинийг санаачилж, инновацлаг шийдлүүдийг нэвтрүүлэхийн зэрэгцээ салбартаа тэргүүлэх зорилгыг дэвшүүлэн одоогийн байдлаар 27 инженер, техникийн ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Харилцаа холбооны дэд бүтэц, цахилгааны шугам сүлжээний топологи зураг гаргах

Барилгын автоматжуулалтын системүүдийг суурилуулж, засвар үйлчилгээ хийх

Цахилгаан тоноглол, холбоо дохиоллын тоног төхөөрөмжийн худалдаа

САНАЛ БОЛГОЖ БУЙ ШИЙДЛҮҮД

         Цахилгаан, харилцаа холбооны дэд бүтцийн зураг төсөл боловсруулж норм дүрмийн дагуу төлөвлөж нэгдсэн дэд бүтцээр зангидан холбоо дохиоллын системүүдийг суурилуулаж байна.

Камер, хяналт системийн шийдэл

    Орон сууц, худалдаа үйлчилгээний төв, нийтийн эзэмшлийг стандартын дагуу хяналтын камеруудыг байршуулж /AI, IOT/ ухаалаг программ хангамжийн тусламжтайгаар аюулгүй байдлыг хангана.

Нэвтрэх хяналтын шийдэл

   Хурууны хээ уншигч, домофон систем суурилуулж гадны хүн нэвтрэхийг хязгаарлан хоёрдогч системүүдтэй интеграцчилах замаар нэгдсэн хяналтыг явуулах юм. 

Галын аюулгүй байдлын систем

   Гал түймэр, утаа байгаа эсэхийг илрүүлж, оршин суугчдад урьдчилан сэрэмжлүүлэх шуурхай дохио өгч гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэх боломжийг олгоно.

Ухаалаг зогсоолын шийдэл

   Зогсоолд хэвийн бус машинаа байршуулсан тохиолдолд анхааруулах, сул зогсоол байгаа эсэхийг мэдээллэх зэргээр таны цагийг хэмнэж түгжрэлийг бууруулж ухаалгаар байгууллагын орон зайг удирдах боломжыг олгоно.

ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСЛҮҮДЭЭС