Амжилттай хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр

2019 онд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт “Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах” гэрээний хүрээнд үйлчлүүлэгчийн шинжилгээний хариу хэвлэх КОС машин, өвчтөний мэдээлэлтэй бугуйвч хэвлэх принтер, сувилагч дуудах цаг зэргийг амжилттай нийлүүлж, суурилуулсан.
2018 – 2020 онуудад ЭМЯ Бельгийн вант улсын хамтарсан БАРУУН БҮСИЙН ЭМЧИЛГЭЭ ОНОШИЛОГООГ ЧАДАВХЖУУЛАХ ТӨСӨЛ-ийн хүрээнд ХОВД аймгийн Бүсийн Оношлогоо Эмчилгээий төвд 100 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмжийн амжилттай суурилуулж хүлээлгэн өгсөн ба баталгаат хугацаан дахь гурван жилийн засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна. 

Хүчилтөрөгчийн гурвалсан системийн үйлдвэр:

Баруун бүсийн анхны гурвалсан систем бүхий үйлдвэр нь 20 м3 /цаг 93 – 96% хувийн хүчилтөрөгч үйлдвэрлэх бөгөөд 40 м3/цаг бүхий вакум систем мөн хоногт 20 баллон цэнэглэх хүчин чадал бүхий booster-ийн хамт амжилттай суурилуулан хүлээлгэж өгсөн ба ашиглалт засвар үйлчилгээг нь хариуцан ажиллаж байна.

Previous
Next

Зөөврийн контейнертэй хүчилтөрөгч, вакум, эмнэлгийн агаар гурвалсан систем бүхий үйлдвэрийн угсралт, суурилуулалт, ашиглалтын сургалт.

“Atlas Copco” компани – Бельгийн Вант Улс, Антверп хот, 2019 он

Инженер Э.Нямбат , Инженер Т.Ариунзаяа