You are currently viewing Зарлан мэдээлэх систем

Зарлан мэдээлэх систем

Зарлан мэдээлэх системээр олон нийтэд мэдээлэл, сонордуулга, дуут дохио, хөгжим болон урьдчилан бэлтгэсэн аудио зар, сурталчилгаа зэргийг тодорхой цагийн хуваарийн дагуу хүргэх боломжтой бөгөөд гамшиг, онцгой байдлын үед мэдээллийг цаг алдалгүй хүргэх зорилгоор галын болон бусад дохиолол аюулгүйн системтэй уялдуулан хэрэглэх нь яаралтай арга хэмжээ авахад чухал ач холбогдолтой байдаг.

Бид Gonsin, DSPPA, CMX брэндийн тоног төхөөрөмжийг санал болгодог.

Gonsin

Давуу тал: 

  • Бүсчлэн зарлах боломж
  • Камер, галын дохиоллын системтэй хоршуулан ажиллуулснаар төвлөрсөн хяналтыг илүү үр ашигтайгаар гүйцэтгэх боломж
  • Онцгой нөхцөл байдал үүссэн ямар нэг тэжээлийн эх үүсвэргүй үед өөрийгөө тэжээн автомат зарлал хийх
  • Цагийн тохиргоот автомат зарлал
  • Ая, дуу түгээх
  • Сүлжээнээс хандан тохиргоо хийх
  • Бүсчлэлийн сонголт
  • FM хүлээн авагчтай холбох
  • Бүтээгдэхүүнүүд нь өнгө үзэмж сайтай, өндөр чанартай байдаг.

Системийг хэрэглээнээс хамааруулан өөр, өөр шийдэлтэйгээр сургууль цэцэрлэг, үйлдвэр, дэлгүүр, агуулах, оффис, худалдаа үйлчилгээний төв, орц хонгил, зочид буудал, гадна талбай, хүүхдийн парк, амьтны хүрээлэн, эмнэлэг, банк санхүү, ресторан гэх мэт газруудад нийцүүлэн суурилуулах боломжтой байдаг.

2016-2018 онд дээрх ажлын хүрээнд гүйцэтгэсэн төсөл:  

  • Танан импекс ХХК
  • “Зайсан хилл” соёл амралтын хүрээлэн
  • Зэвсэгт хүчний жанжин штаб