Эрүүл мэндийн салбар

БИДНИИ ТУХАЙ

               Нью Терравокс ХХК нь 2012 онд үүсгэн байгуулагдсан цагаас хойш ISO, MNS стандартын тоног төхөөрөмжүүдийг 450 гаруй төслүүдэд нийлүүлж ирсэн мөн түүнчлэн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд эмнэлгүүдэд технологийн шийдэл боловсруулж, зөвлөх үйлчилгээ үзүүлэн тоног төхөөрөмж нийлүүлэн ажиллаж байна.

Шийдэл боловсруулж, зөвлөх үйлчилгээ үзүүлэх

Эмнэлэгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэх

ОНЦЛОХ ТӨСӨЛ - ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ҮЙЛДВЭР

         Эрүүл мэндийн төв, эмнэлгүүд баллоноор хүчилтөрөгчөө зөөвөрлөн хэрэглэж байсан нь тасалдах эрсдэлтэй бөгөөд  урсгал зардал өндөртэй байсан юм. Иймд эмнэлгийн байгууллагуудад төслийн хүрээнд хүчилтөрөгч агаар, вакумыг нэг дор үйлдвэрлэх хүчин чадалтай БНХАУ-ын Cangas брендийн бүрэн автомат, ухаалаг систем, эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг нийслэл, хөдөө орон нутагийн эмнэлгүүдэд нийлүүлж угсралтын ажлыг хийж гүйцэтгэж байсан билээ.

Нийслэл болон  хөдөө орон нутагт 20 хүчилтөрөгчийн үйлдвэр  суурилуулсан.

Эмнэлгийн 2000 гаруй м.кв талбайд тоног төхөөрөмж суурилуулж, хүчилтөрөгчийн шугамын ажил хийж гүйцэтгэсэн.

Бидний суурилуулсан хүчилтөрөгчийн үйлдвэр өдөрт 9120 литр хүчилтөрөгч үйлдвэрлэж байна.

ХЭРЭГЖҮҮЛСЭН БУСАД ТӨСЛҮҮДЭЭС

2019 онд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт “Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах” гэрээний хүрээнд үйлчлүүлэгчийн шинжилгээний хариу хэвлэх КОС машин, өвчтөний мэдээлэлтэй бугуйвч хэвлэх принтер, сувилагч дуудах цаг зэргийг амжилттай нийлүүлж, суурилуулсан.

2018 – 2020 онуудад ЭМЯ Бельгийн вант улсын хамтарсан БАРУУН БҮСИЙН ЭМЧИЛГЭЭ ОНОШИЛОГООГ ЧАДАВХЖУУЛАХ ТӨСӨЛ-ийн хүрээнд ХОВД аймгийн Бүсийн Оношлогоо Эмчилгээий төвд 100 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмжийн амжилттай суурилуулж хүлээлгэн өгсөн ба баталгаат хугацаан дахь гурван жилийн засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна.