Байгууллагын танилцуулга

            Нью Терравокс компани нь 2012 онд мэдээллийн технологи, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн худалдаа, программ хангамжийн үйлчилгээг бүхий л түвшний хэрэглэгчдэд хүргэх зорилготойгоор анх байгуулагдсан. 2016 оноос Эмнэлгийн тоног төхөөрөмж импорт, худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

Манай компани бизнес, санхүү, маркетинг, хүний нөөц болон олон улсын худалдааны чиглэлээр мэргэшсэн ажилтнуудтай ба эмнэлгийн тоног төхөөрөмж, цөмийн технологич, программист, электроникийн инженерүүдээс бүрдсэн чадварлаг инженер техникийн албатай. /Ажилчидын шагнал, сертификат зэргийн зураг оруулах /

Бид ажилтнуудынхаа мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд байнга анхаарч ажилладаг бөгөөд байгууллагын болон олон улсын чанартай сургалт хөтөлбөрүүдэд ажилтнуудаа хамруулсаар байна. Цаашид ч ажилтнуудынхаа мэргэжлийн ур чадварыг нь байнга сайжруулж, туршлагатай чадварлаг хамт олны мэргэшсэн үйл ажиллагаан дээр үндэслэн чанартай, найдвартай үйлчилгээ үзүүлэхийг зорилго болгон ажиллана.

Манай компани дараах Эрүүл мэндийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгосон гурван төрлийн тусгай зөвшөөрлийн хүрээнд Монгол улсын стандартыг мөрдлөг болгон үйл ажиллагаа явуулж байна.

Үйл ажиллагааны чиглэл

Манай компани нь дэлхийн тэргүүлэх үйлдвэрлэгчдээс нарийн мэргэжлийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг хэрэглэгчиддээ нийлүүлж, борлуулалтын дараах цогц үйлчилгээг санал болгодог.

Манай компани нь дэлхийн тэргүүлэх үйлдвэрлэгчдээс нарийн мэргэжлийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг хэрэглэгчиддээ нийлүүлж, борлуулалтын дараах цогц үйлчилгээг санал болгодог.

Бид дараах чиглэлийн тоног төхөөрөмжийг нийлүүлдэг.

Бид нэр хүндтэй гадаадын түнш байгууллагуудтай хамтран ажилладаг бөгөөд бүтээгдэхүүний чанар, хэрэглээ, аюулгүй ажиллагаандаа бүрэн итгэлтэй байдаг.

Бид дараах үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлдэг.

  • Борлуулалтын дараах цогц үйлчилгээ

    • Харилцагч байгууллагуудад тоног төхөөрөмж суурилуулах
    • Тоног төхөөрөмжийн ашиглалтын сургалт явуулж, Монгол хэл дээрх гарын авлагаар хангах
    • Шаардлагатай үед хэрэглэгчийн хүсэлтээр гэрээт болон дуудлагын засвар үйлчилгээг гүйцэтгэх
    • Сэлбэг хэрэгслээр хангах зэрэг үйлчилгээг найдвартай хийж гүйцэтгэж байна.

 Амжилттай хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр

 

  • 2019 онд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт “Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах” гэрээний хүрээнд үйлчлүүлэгчийн шинжилгээний хариу хэвлэх КОС машин, өвчтөний мэдээлэлтэй бугуйвч хэвлэх принтер, сувилагч дуудах цаг зэргийг амжилттай нийлүүлж, суурилуулсан.
  • 2018 – 2020 онуудад ЭМЯ Бельгийн вант улсын хамтарсан БАРУУН БҮСИЙН ЭМЧИЛГЭЭ ОНОШИЛОГООГ ЧАДАВХЖУУЛАХ ТӨСӨЛ-ийн хүрээнд ХОВД аймгийн Бүсийн Оношлогоо Эмчилгээий төвд 100 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмжийн амжилттай суурилуулж хүлээлгэн өгсөн ба баталгаат хугацаан дахь гурван жилийн засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна.

 Хүчилтөрөгчийн гурвалсан системийн үйлдвэр

Баруун бүсийн анхны гурвалсан систем бүхий үйлдвэр нь 20 м3 /цаг 93 – 96% хувийн хүчилтөрөгч үйлдвэрлэх бөгөөд 40 м3/цаг бүхий вакум систем мөн хоногт 20 баллон цэнэглэх хүчин чадал бүхий booster-ийн хамт амжилттай суурилуулан хүлээлгэж өгсөн ба ашиглалт засвар үйлчилгээг нь хариуцан ажиллаж байна.

  1. “Atlas Copco” компани Зөөврийн контейнертэй хүчилтөрөгч, вакум, эмнэлгийн агаар гурвалсан систем бүхий үйлдвэрийн угсралт, суурилуулалт, ашиглалтын сургалт. Бельгийн Вант Улс, Антверп хот, 2019 он

Инженер Э.Нямбат , Инженер Т.Ариунзаяа