You are currently viewing Хяналтын системийн шийдэл

Хяналтын системийн шийдэл

Манай компани нь хяналтын камерын DAHUA, AVIGILON, PlANET брэндийн албан ёсны борлуулагчаар ажилладаг. Бид аливаа байгууллага, оффис болон хувийн эзэмшил, сургууль, цэцэрлэг, албан газар, дэлгүүр, автомашины зогсоол, худалдаа үйлчилгээний газруудын хэрэгцээ шаардлагад нийцсэн хяналтын камерын цогц шийдлийг боловсруулан санал болгож, уг шийдлийн дагуу олон жилийн туршлагатай мэргэжлийн хамт олон угсралт суурилуулалтыг амжилттай гүйцэтгэсээр байна.

Хяналтын камер бүр нь өөрийн гэсэн давуу талууд, дүрсний нягтрал, харах өнцөг, урт, өргөнтэй тул Та худалдан авахаасаа өмнө өөрийн хэрэгцээ шаардлага, орчин тойрон, талбайн харьцаа, байршлуудаа бүрэн тодорхойлсны дараа, эсвэл бидэнд хандан хаана хэрэглэх, хэр хол зайнаас ерөнхий орчинг эсвэл тодорхой цэгт төвлөрч хүний царай таних, объект тоолох, машины дугаар харах, таних мөн бичлэг хадгалах хугацаа болон хичнээн камер суурилуулах гэх зэргээс хамааруулан камер болон бичлэгийн төхөөрөмжийг сонгох шаардлагатай болдог.

Хэрэгцээ шаардлагаа зөв тодорхойлоход анхаарах зүйлс:

  • Гадна талбайн хяналт – Өдөр шөнийн горим, өргөн өнцгийн, татаж томруулах…
  • Заал, дотор талбай, агуулахын хяналт – Өргөн өнцгөөр харах, өдөр шөнийн горим….
  • Коридор, зоорийн хяналт – Нарийн өнцгөөр өдөр шөнийн горим …
  • Касс, сейфний хяналт – Нарийн өнцөгөөр хардаг, нягтрал сайтай өдөр шөнө…..
  • Тусгай зориулалтын хяналт – Дугаар таних, хүн дагадаг, нүүрний зургийг авдаг ….

Ерөнхийдөө хяналтын камерийн систем нь камер, бичлэгийн төхөөрөмж, бичлэг хадгалах хатуу диск зэргээс бүрддэг ба Аналог болон IP гэсэн 2 төрөл байдаг. Аналог камер нь коксиал кабелиар дүрсээ дамжуулдаг. Сүлжээнд суурилсан IP камер нь UTP кабелиар бичигч төхөөрөмжид холбогддог өндөр нягтрал, дүрсний тод гаралт, өргөтгөх боломж ихтэй байдаг.

Хяналтын IP камерыг ерөнхийд нь доорхи байдлаар ангилдаг.