Манай байгуулага нь Ховд аймагт интернэтийн үйлчилгээ үзүүлэх үндсэн үйл ажиллагааны чиглэлтэйгээр 2014.11.11-ны өдөр байгуулагдсан “Ньютерравокс” ХХК-ийн охин компани юм. “Ньютерравокс” ХХК нь Ховд аймагт интернэтийн үйлчилгээ эрхлэх 969/Б/IS88 тоот тусгай зөвшөөрлийг харилцаа холбооны зохицуулах хорооноос авсан.

Үндсэн интернэтийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээс гадна “компьютерийн засвар, үйлчилгээ” үзүүлэх чиглэлээр ажиллах ба цаашид харилцаа холбооны бүхий л тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, худалдаа эрхлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар 2 хүний орон тоотой ажиллаж байгаа ба цаашдаа ажилчдын орон тоог нэмэгдүүлэн харилцаа холбооны чиглэлээр Ховд аймагтаа тэргүүлэгч компани болох зорилт тавин ажиллаж байна.

Хэрэглэгчдэд дараах үйлчилгээг үзүүлэх зорилгоор дараах ажлууд  хийгдээд байна. Үүнд:

Ховд хотыг тойрсон 24 корын 10000 км урт шилэн кабел.

Интернэтийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор хот дотор 8 газарт бааз станцуудыг байгуулж интернэтийн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхэд бэлэн болсон.

Сүлжээний удирдлагын зангилаа төв нь аймгийн ЗДТГазрын 1 давхарт, Сүлжээний удирдлагын хэсэг нь Холбооны газарын 1 давхарт тус тус байрлаж байна.