Манай Лутсистемс ХХК нь веб програмчлал хийх, байгууллагын үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалтад мэдээллийн технологи нэвтрүүлэх, үйлчилгээг ухаалаг болгох, байгууллагын удирдлага мэдээллийн системийг боловсруулж хөгжүүлэх, хамтран хэрэгжүүлэх, бидний бүтээгдэхүүнийг ашиглах сургалт явуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн.

Бидний боловсруулж хэрэгжүүлсэн ихэнх төсөл сургалтын удирдлага мэдээллийн систем юм. Тухайн их сургуулийн бизнес процесст тохируулан, сургалтын зохион байгуулалт, удирдлагын үйл ажиллагаа, сургалтын тогтолцооны онцлогт тохируулан системүүдийг хийж хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 5 их дээд сургуулийн сургалтын удирдлага мэдээллийн системийг бүтээн ашиглалт, үйлчилгээ, аюулгүй байдал, хөгжүүлэлтийг хариуцан ажиллаж байна.

Манай хамт олон дотоод, гадаадын мэдээллийн технологийн байгууллагуудад ажиллаж туршлага хуримтлуулсан туршлагатай, чадварлаг мэргэжилтнүүдээс бүрдэн, бүтээлч эвсэг хамт олон болж төлөвшиж ирлээ.