Байгууллагын танилцуулга

Бидний тухай

НЬЮ ТЕРРАВОКС ХХК

Нью Терравокс ХХК нь 2012 оноос Мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд өдгөө Монгол улсын нийслэл УБ хот, 15 аймаг бүс нутагт хүрч ажиллаж байна. Өнөөгийн хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй бизнесийн орчинд Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, орчин үеийн өндөр технологи, техник тоног төхөөрөмжийн шийдлийг Эрүүл мэнд, Батлан хамгаалах, Хөдөө аж ахуй, Барилга хот байгуулалт, Дэд бүтэцийн хөгжлийг дэмжих олон салбарт нутагшуулан ажиллаж байна.

БИЗНЕСИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛҮҮД

Монгол улсын Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгосон “Дэд бүтцийн угсралт, сүлжээний засвар үйлчилгээний тусгай зөвшөөрөл”

Монгол улсын Эрүүл мэнд, Спортын Яамнаас олгосон “Эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл нийлүүлэх, импортлох тусгай зөвшөөрөл”

Монгол улсын Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгосон “Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл”

Монгол улсын Барилга, хот байгуулалтын яамнаас олгосон “Барилга, Барилга угсралтын тусгай зөвшөөрөл”

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгосон “Хиймэл дагуулын Иридиум үйлчилгээний тусгай зөвшөөрөл”

Монгол улсын Эрчим Хүчний Яамнаа олгосон “ТЗ-2.1” Ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл.​

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН АЛТАН ГИШҮҮН

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын “Алтан Гишүүн” Нью Терравокс ХХК нь байгууллагын Үнэт зүйл, Алсын хараа, Эрхэм зорилгын хүрээнд Монгол улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхүйц, бизнесийн тогтвортой өсөлтийг бий болгож, нийгмийн хөгжилд бизнесийн үйл ажиллагаагаар хувь нэмрээ оруулж байгаа салбартаа манлайлагч хариуцлагатай аж ахуйн нэгж юм.

ОЛОН УЛСЫН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД, ХАМТРАГЧИД

AVER БРЭНДИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН ТҮНШ, АЛБАН ЁСНЫ БОРЛУУЛАГЧ

AVER-ийн Итгэмжлэгдсэн түнш Нью Терравокс ХХК нь Дэлхийн олон улсын стандартад нийцсэн, өндөр технологийн Видео хурлын тоног төхөөрөмжийг Монгол улсад худалдан борлуулах, нутагшуулах эрхтэй Албан ёсны борлуулагч бүхий этгээд юм. AVER-ийн Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Видео хурлын техник, тоног төхөөрөмжийн угсралт, суурьлуулалт, засвар үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг ур чадвартай инженер техникийн ажилтантай, өргөн хүрээний бизнесийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг, технологийн шийдлийг боловсруулах чадамжтай, санхүүгийн хувьд тогтвортой өсөлттэй зэрэг онцлох үзүүлэлтүүдийг хангасан байдаг.

ДЭЛГЭЦИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ ТЭРГҮҮЛЭГЧ
BARCO-ГИЙН АЛБАН ЁСНЫ ТҮНШ

Barco нь бол дүрслэл, хамтын ажиллагааны шийдлүүдийг зохион бүтээх, хөгжүүлэх чиглэлээр мэргэшсэн Бельгийн технологийн компани юм. 1934 онд үүсгэн байгуулагдсан тус компани нь Бельги улсын Кортрийк хотод төвтэй бөгөөд дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Barco нь эрүүл мэнд, энтертайнмент, аж ахуйн нэгж, боловсрол зэрэг өргөн хүрээний салбарт үйл ажиллагаа явуулдаг. Дэлгэц болон дүрсний технологийн салбарт дэлхийд тэргүүлэгч Barco компанийн бараа бүтээгдэхүүнийг Монгол улсад худалдан борлуулах, танилцуулах албан ёсны эрхийг Нью Терравокс ХХК эзэмшдэг.

CAN GAS SYSTEM COMPANY-ИЙН АЛБАН ЁСНЫ БОРЛУУЛАГЧ, ТҮНШ

ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ҮЙЛДВЭР, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, СИСТЕМИЙН УГСРАЛТ, СУУРЬЛУУЛАЛТ

Монгол улсын 15 аймаг, Нийслэл УБ хотын 5 эмнэлэгийн Мэс заслын болон Яаралтай
тусламжийн тасгуудыг Хүчилтөрөгчөөрхангаж ажиллаж байна. Can Gas-ийн орчин үеийн хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийн системийг суурьлуулж, тасралтгүй, хэвийн үйл ажиллагаагаар хангаж ажиллах албан ёсны эрх бүхий байгууллагань НьюТерравоксХХК юм. Найдвартай эх үүсвэрээр урт хугацаанд тасралтгүй хангаж ажиллаж байна. Нью Терравокс ХХКомпани эмнэлгүүдийг хамгийн сүүлийн үеийн бага оврын хүчилтөрөгчийн үйлдвэрээр хангаж, суурилуулан түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр бүх шатны шийдлүүдийг боловсруулан анхны төлөвлөлтөөс эхлээд эмнэлгийн дэд бүтцэд O2 үүсгэх системийг тасралтгүй нэгтгэх хүртэлх бүх үйл явцыг боловсруулж хүлээлгэн өгдөг.

DAHUA БРЭНДИЙН ТҮНШ БОРЛУУЛАГЧ

Хяналтын камер,сүлжээний тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийн албан ёсны борлуулагч Нью Терравокс ХХК нь Dahua компанийн нэр хүндтэй дилер түншийн хувьд орчин үеийн аюулгүй байдлын хяналтын камерын аюулгүй байдлын шийдлүүдийг олон төрлийн бизнесийн орчин нөхцөлд зориулсан ухаалаг шийдлүүдийг боловсруулж санал болгох, суурьлуулах, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг.
DAHUA брэндийн Түнш борлуулагч нь Салбарын тэргүүлэгч, DAHUA брэндийн дэвшилтэт технологийн бүтээгдэхүүнийг бүс нутгийн хэмжээнд нутагшуулахад тавигдах чухал үзүүлэлтүүдийг бүрэн хангасан, нөлөө бүхий Үндэсний ахуйн нэгж, байгууллага байдаг.

GUMOTEX БРЭНДИЙН КАЯАК ЗАВЬНЫ ХУДАЛДАА

Gumotex компани нь спорт аяллын хийлдэг завь, каяак завь үйлдвэрлэх чиглэлээр мэргэшсэн Чехийн компани юм. 1950 онд байгуулагдсан Gumotex компани нь амралт зугаалга, аяллын зориулалттай болон үйлдвэрлэлийн зориулалттай удаан эдэлгээтэй, байгаль орчинд ээлтэй ногоон технологийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гэдгээрээ дэлхийд алдартай. Нью Терравокс ХХК нь спорт аяллын каяак завь, загасчлалын завийг албан ёсны эрхтэйгээр худалдан борлуулж байна.

LEONISA БРЭНДИЙН АЛБАН ЁСНЫ ЭРХТЭЙ БОРЛУУЛАГЧ

Leonisa брэнд нь компанийн сайн засаглалтай, нийгмийн хариуцлагаа ухамсарласан, дэлхийд тэргүүлэгчдийн нэг юм. Өдгөө 10,000 гаруй ажилтантай тус компанийн удирдлагын багийн 53 хувь нь эмэгтэй ажилчид бол нийт ажиллагсдын 64 хувь нь мөн адил эмэгтэй ажилтнууд байдаг. Бүтээгдэхүүний хувьд байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийн технологийг үйлдвэрлэлийн болон эцсийн хэрэглэгчийн гарт хүрэх бүхий л шатанд нэвтрүүлэн тогтвортой хөгжлийн бодлогоор үйл ажиллагаагаа хөгжүүлэн ажиллаж байгаа нь Дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд орох нэгэн хүчин зүйл нь болжээ.

ДЭЛХИЙН ДУГУЙН ХОЛБОО UCI-ИЙН БАТЛАМЖИЛСАН ШИЛДЭГ ДУГУЙ

United Bike брэнд нь ISO 9001 стандартад нийцсэн бөгөөд олон улсын SGS лабораториор баталгаажсан өндөр чанартай бүтээгдэхүүн юм. Дэлхий дугуйн холбоо “UCI”-ийн сериал дугаартай засмал замын болон уулын дугуй, спортын BMX дугуй, эвхдэг дугуй, аяллын дугуй, хүүхдийн дугуй зэрэг олон нэр төрлийн дугуй нь АНУ, Европын холбооны улсуудад хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд олон улсад 600 орчим дилерийн сүлжээгээр дамжуулан түгээдэг. Өндөр чанартай UNITED BIKE брэндийн аяллын болон засмал замын дугуйг shop.ntx.mn онлайн дэлгүүрээс авах боломжтой. 

ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ТЕХНИКИЙН ӨНДӨР ҮЗҮҮЛЭЛТТЭЙ СҮЛЖЭЭНИЙ ТОНОГЛОЛ

Нью Терравокс ХХК нь Монгол улсын IT технологийн зорилтот зах зээлийн онцлог, хэрэгцээнд тохирсон өндөр чанартай, инновацийн болон ухаалаг шийдлүүдийг нэгтгэсэн сүлжээний техник, тоног төхөөрөмж, программ хангамжийг хямд үнийн бодлого, өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагатай уялдуулан хэрэглэгчдэд хүргэх тэргүүн зорилготой. Wi Tek-ийн бараа бүтээгдэхүүн нь суурилуулах болон удирдахад хялбар, өргөтгөх боломжтой бөгөөд загвар дизайны хувьд олон улсад сайшаагдсан, орчин үеийн технологийн оновчтой шийдлүүдийг нэгтгэсэн зэрэг онцлогтой.
• Power over Ethernet (PoE) свич – IoT болон бизнесийн сүлжээнд зориулсан нэг кабелиар цахилгаан тэжээл авдаг, дата өгөгдөл дамжуулдаг сүлжээний төхөөрөмж.
• Wireless Access Points – Оффис, зочид буудал, нийтийн эзэмшлийн талбайд өндөр хурдны Wi-Fi сүлжээ үүсгэх сүлжээний төхөөрөмж.
• Industrial Networking Solutions – Үйлдвэрлэл, эрчим хүч, тээврийн салбар, хүнд нөхцөлд зориулсан бат бөх, өндөр чанартай тоног төхөөрөмж.

 

YOLOLIV-ИЙН ШУУД ДАМЖУУЛАЛТЫН ТӨХӨӨРӨМЖИЙГ АЛБАН ЁСНЫ ЭРХТЭЙГЭЭР БОРЛУУЛАХ ЭРХИЙГ АВЛАА

2018 онд үүсгэн байгуулагдсан YoloLiv нь хэрэглэгчдэд ээлтэй шинэлэг шийдлүүдийг хөгжүүлж, шууд дамжуулалтын төхөөрөмжийн технологийн салбартаа тэргүүлэгч болсон компани юм. Yololiv-ийн тэргүүлэх бүтээгдэхүүн болох YoloBox, YoloBox Pro, YoloBox Ultra нь загварууд нь дэлхийн 150 гаруй орны контент бүтээгчид, худалдааны маркетерууд, сурган хүмүүжүүлэгчид, арга хэмжээ зохион байгуулагчид болон мэргэжилтнүүдийн бэлтгэсэн мэдээ мэдээлэл, нэвтрүүлгээ онлайнаар 1080, 2К, 4К гэх мэт өндөр чанартай дуу дүрсний форматаар олон нийтэд түргэн шуурхай, цаг алдалгүй шууд дамжуулах боломжийг олгосон хамгийн сүүлийн үеийн хэрэгсэл болоод байна.

ХАМТРАН АЖИЛЛАДАГ БАЙГУУЛЛАГУУД

Батлан хамгаалах яам

Батлан хамгаалах яам

Батлан хамгаалах яам