2023 оны 7 сар.
Leonisa брэндийг эмэгтэй дотуур хувцасны чиглэлээр мэргэшсэн Урреагийн ах дүүс Хоакин Эдуардо, Хулио Эрнесто нар 1956 оны 11-р сард үүсгэн байгуулжээ.
Leonisa брэнд нь Macy’s, Victoria’s Secret, David’s Bridal, Lord & Taylor, Express, Amazon, Men’s Wearhouse, and Target зэрэг дэлхийн алдартай 130 брэндийн онлайн дэлгүүр, салбар дэлгүүрээр болон дэлхий 10 улсад өөрийн салбар төлөөлөгчийн газраар дамжуулан бүтээгдэхүүнээ худалдаалж байна.
Испанийн Хаант улсын Барселон дахь Leonisa брэндийн төв үйлдвэрээр Монгол улсын Нью Терравокс ХХК-ийн удирдлагууд зочлон, бизнесийн үйл ажиллагаатай танилцаж тус брэндийг Монгол улсад албан ёсоор худалдан хамтран ажиллах гэрээг үзэглэлээ.
Leonisa брэнд нь компанийн сайн засаглалтай, нийгмийн хариуцлагаа ухамсарласан, дэлхийд тэргүүлэгчдийн нэг юм. Өдгөө 10,000 гаруй ажилтантай тус компанийн удирдлагын багийн 53 хувь нь эмэгтэй ажилчид бол нийт ажиллагсдын 64 хувь нь мөн адил эмэгтэй ажилтнууд байдаг. Бүтээгдэхүүний хувьд байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийн технологийг үйлдвэрлэлийн болон эцсийн хэрэглэгчийн гарт хүрэх бүхий л шатанд нэвтрүүлэн тогтвортой хөгжлийн бодлогоор үйл ажиллагаагаа хөгжүүлэн ажиллаж байгаа нь Дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд орох нэгэн хүчин зүйл нь болжээ.
Леониса брэнд нь материал судлалын хувьд орчин үеийн сүлжмэл болон инновацын шахалтын технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн бөгөөд чанартай, удаан эдэлгээтэй, биед эвтэйхэн, тав тухтай, загварлаг бүтээгдэхүүн болж хэрэглэгчийн гарт хүрдэг гэдгээрээ дэлхийд танигдсан юм.
Энэхүү Дэлхийд алдартай брендийг Монгол түмэндээ хүргэхээр дотуур хувцасны Terra Boutique дэлгүүр ХУД, 120 мянгат, Regis Place төвийн 3 дугаар давхарт ажиллаж байна.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/TerraLingerieBoutique фэйсбүүк хуудсаар зочлон танилцаарай.



