You are currently viewing НЬЮ ТЕРРАВОКС ХХК-ИЙН ЗАХИРАЛ Г.ТҮМЭН-ЕРӨӨЛТ NEUSOFT КОРПОРАЦИД ЗОЧИЛЛОО

НЬЮ ТЕРРАВОКС ХХК-ИЙН ЗАХИРАЛ Г.ТҮМЭН-ЕРӨӨЛТ NEUSOFT КОРПОРАЦИД ЗОЧИЛЛОО

2023.10.19. Дэлхийн аж үйлдвэрийн салбарт инновацын шийдэл, мэдээллийн технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр тэргүүлэгчдийн нэг Neusoft корпорац нь БНХАУ-ын хамгийн анхны программ хангамжийн компани бөгөөд 1991 онд үүсгэн байгуулагджээ. Хятадын Шеньян хотод төвтэй Neusoft корпорац нь өдгөө 20,000 гаруй ажилтантай бөгөөд мэдээллийн технологи, инновацын хөгжил, программ хангамжийн чиглэлээрх судалгаа шинжилгээний 6,000 эрдэмтэн судлаачидтай томоохон судалгааны хүрээлэнг ажиллуулж байна. Түүнчлэн БНХАУ, АНУ, Герман, Япон, Малайз зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад өөрийн программ хангамжийн судалгаа шинжилгээний төвүүдээ нээж, стратегийн хөрөнгө оруулалт хийсэн нь боловсрол, эдийн засаг, эрүүл мэндийн салбарт томоохон өөрчлөлтүүд гарах эхлэл болсон бөгөөд үүнээс улбаалан дэлхий нийтээр дижитал шилжилт, ухаалаг программ хангамжтай технологийн шийдэл, бүтээгдэхүүнүүд хөгжих үндэс суурь нь болсон. Neusoft нь өөрсдийн хөгжүүлсэн ухаалаг программ хангамжийг эмнэлгийн тоног төхөөрөмж, автомашин үйлдвэрлэлд нэвтрүүлснээр өндөр технологитой ухаалаг автомашин үйлдвэрлэх, өндөр нарийвчлалтай эмчилгээ, оношилгооны техник хэрэгслүүдийг хямд зардлаар үйлдвэрлэх бололцоог бий болгоод байна. Жилд 1,2 тэрбум өвчтөнд үйлчлэх эрүүл мэндийн даатгал, эмнэлгийн оношилгоо, эмчилгээ, үйлчилгээний менежментийг удирдах цогц системийг хөгжүүлсэн бөгөөд 50,000 гаруй анхан шатны эмнэлэг, 2,700 эмнэлгийн байгууллага, А зэрэглэлийн 600 гаруй эмнэлгийн үйл ажиллагааг хамарсан орчин үеийн ухаалаг шийдлийг хөгжүүлж чадсан. Нийгмийн салбарын хүрээнд 50 сая гаруй иргэнд нийгмийн халамжийн болон эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг ухаалаг платформ, гар утасны аппликэйшнээр дамжуулан хүргэдэг байна. Мөн 1,4 тэрбум хүн амд зориулсан ухаалаг хотын төвлөрсөн сүлжээг удирдах программ хангамжийг хөгжүүлж нийт 200 гаруй хотын иргэдэд нийгэм, эдийн засгийн салбарын үйлчилгээг илүү хүртээмжтэй, хялбараар авах бололцоог олгоод байна. Neusoft-ийн Эрүүл мэндийн шийдэл нь Эрүүл мэндийн салбарт нэн чухал ач холбогдолтой бөгөөд орчин үеийн, өндөр нарийвчлалтай дүрс оношилгооны техник хэрэгсэл, ашиглахад хялбар программ хангамжтай шийдлүүдийг санал болгодог. Энэ ч утгаараа Neusoft нь Дэлхийн 110 улс оронд эмнэлгийн байгууллагын мэдээллийн систем, фото зургийн архив, харилцаа холбооны систем (PACS) зэрэг эрүүл мэндийн мэдээллийн технологийн цогц шийдлүүдийг нийлүүлж байна. Neusoft корпорац, Нью Терравокс ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд ухаалаг программ хангамж бүхий өндөр нарийвчлалтай дүрс оношилгооны орчин үеийн тоног төхөөрөмжийг Монгол улсын Эрүүл мэндийн салбарт нэвтрүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэхээр хамтран ажиллаар боллоо.

 

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

Хариулт үлдээнэ үү