You are currently viewing ДЭЛХИЙН ЖИШИГТ НИЙЦСЭН АЯЛЛЫН КОМПАНИ БАЙГУУЛАГДЛАА

ДЭЛХИЙН ЖИШИГТ НИЙЦСЭН АЯЛЛЫН КОМПАНИ БАЙГУУЛАГДЛАА

Нью Терравокс ХХК нь гэр бүл, байгууллага, хамт олноороо байгалийн сайханд аялах боломжийг олгосон “Терра Адвентур Турс” аяллын компанийг 2023 оны 4 сарын …-нд үүсгэн байгууллаа. Нью Терравокс ХХК нь Нийгмийн хариуцлага болон компанийн бодлогын хүрээнд Дэлхийд алдартай, олон улсад хэрэглэдэг аяллын зориулалттай, өндөр чанартай техник хэрэгслээр тус компанид хөрөнгө оруулалт хийсэн нь эрсдэлгүй, тав тухтай аялах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Адал явдалт аяллын хөтөлбөрийн хувьд өдрийн болон хоногийн аяллуудыг санал болгох бөгөөд УБ хоттой ойр Горхи -Тэрэлжийн тусгай хамгаалалттай бүс нутагт аяллаа зохион байгуулах юм.
Аялалд хэрэглэх техник хэрэгслийн хувьд Олон улсын SGS үнэлгээний лабораториор баталгаажиж, дэлхийн шилдэг инновацын шагналыг удаа дараа хүртсэн аялалд хамгийн сайн тохирсон, уулын зориулалттай Индонезийн UNITED BIKE брэндийн уулын дугуй, Европын Холбооны улсад түгээмэл хэрэглэдэг, ISO 9001:2009 стандарттай Чехийн Gumotex брэндийн каяак завийг хэрэглэснээр аялагчдад чанартай үйлчилгээг үзүүлэх чухал ач холбогдолтой.

Хариулт үлдээнэ үү