You are currently viewing “Халтар Арвай” бренд

“Халтар Арвай” бренд

Нью Терравокс ХХК нь Монгол улсын Засгийн газар, Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамын тэргүүн стратегийн тэргүүлэх чиглэл болох “Хүн амын эрүүл, баталгаат хоол, хүнс хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх, хүнсний хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, дотоод худалдааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах бодлого”-ын хүрээнд өөрийн хөрөнгөөр Ширээт Заан ХХК-д хөрөнгө оруулалт хийж, хөдөө аж ахуй, газар тариалангийн төслийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Төслийн хүрээнд төмс хүнсний ногоо, халтар арвай, буудай, малын ногоон тэжээлийг тариалж, зах зээлд нийлүүлэн, амжилттай ажиллаж байна. Ширээт Заан ХХК-ийн үйлдвэрлэдэг “Халтар Арвай” арвайн гурил нь уураг, нүүрс ус, амин дэм, эслэгээр баялаг бөгөөд цөсний хүүдийн ханыг цочроох замаар цөс ялгаруулалтыг нэмэгдүүлж судас хатуурахаас сэргийлдэг, хорт хавдрын эсийг саармагжуулах үйлчилгээтэй зэрэг олон чухал ач холбогдолтой эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүн юм. “Халтар Арвай” брендийн гурил нь 20 гаруй төрлийн уургийн фермент, 7 төрлийн амин дэм (A, B1, В2, B12, C, E, РР2,5) натри, кали, кальци, төмөр, магни, фосфор зэргийг агуулдаг.
“Халтар Арвай” бренд нь УБ хотын хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бренд эрэлттэй бүтээгдэхүүн болсон бөгөөд Сансар, Номин, Оргил, EFES, Дүүхээ, Home Plaza, Баттрейд Си зэрэг томоохон сүлжээ дэлгүүрүүдээр дамжин хэрэглэгчдийн гарт хүрч байна

Хариулт үлдээнэ үү