You are currently viewing ГЭР БҮЛ, ХАМТ ОЛОНД ЗОРИУЛСАН АДАЛ ЯВДАЛТ ХӨТӨЛБӨРТЭЙ, АЯЛЛЫН ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

ГЭР БҮЛ, ХАМТ ОЛОНД ЗОРИУЛСАН АДАЛ ЯВДАЛТ ХӨТӨЛБӨРТЭЙ, АЯЛЛЫН ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Монгол улсын Засгийн газраас зарласан “Дотоодын Аялал Жуулчлалыг Дэмжих Бодлого”-ын хүрээнд Терра Адвентур Турс ХХК-ийн хамт олноос иргэд гэр бүл, хамт олонтойгоо чөлөөт цагаа эрүүл агаарт зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлсэн Уулын дугуйтай, Каяак завьтай аяллын хөтөлбөрийг жил гаран хугацаанд амжилттай туршиж 2024 оны 4 дүгээр сарын 1-нээс аяллын захиалгаа авч эхлэхэд бэлэн болоод байна.
Уг аялал нь Улаанбаатар хот орчим, Горхи-Тэрэлжийн Тусгай хамгаалалттай аяллын бүсэд зохион байгуулагдах бөгөөд аялагчдын ая тухтай аялах нөхцлийг дээд зэргээр хангах, олон улсын стандартад нийцэж дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн UNITED BIKE брэндийн уулын зориулалттай аяллын дугуй, GUMOTEX брэндийн каяак завь зэрэг дэлхийн шилдэг брэндийг аялалдаа ашиглаж байгаа нь бусад ижил төрлийн аяллын хөтөлбөрөөс ялгарах давуу тал нь юм.
Аяллын хүртээмж, хүчин чадлын хувьд нэг дор 50 хүртэлх хүнд уулын дугуйтай өдрийн аялал, уулын дугуй + каяак завьтай өдрийн аяллыг зохион байгуулах боломжтой.
Мөн өнгөрөгч жилд аяласан гадаадын болон дотоодын аялагчдийн хүсэлтийн дагуу гэр бүл, хамт олонд зориулсан 1-3 хоногийн тусгай аяллыг 2024 онд нэмэлтээр зохион байгуулна.
Та аяллын түхай дэлгэрэнгүй мэдээллийг 99008581, 99133232 дугаараас авах буюу http://terratours.mn/ веб сайт, мөн https://www.facebook.com/terratoursmongolia пэйж хуудсанд нэгдэж аяллын хөтөлбөртэй танилцаарай.



Хариулт үлдээнэ үү