Мэдээлэл харилцаа холбооны бүрэн шийдэл

Бидний тухай

Товч танилцуулга

New Terravox LLC

 

Нью Терравокс компани нь 2012 онд мэдээлэл технологи харилцаа холбооны тоног төхөөрөмжийн худалдаа, программ хангамжийн үйлчилгээг бүхий л түвшний хэрэглэгчдэд хүргэх зорилготойгоор анх байгуулагдаж, эдүгээ “систем интегралчлал”, “програм хангамж”, “компьютер, тоног төхөөрөмж”, “мэдээллийн технологийн үйлчилгээ” гэсэн үндсэн 4 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нийт ажиллагсдын 60 хувь нь мэргэжлийн инженер, програмистууд, 25 хувь нь дэлхийн нэр хүндтэй Cisco, Dell, Avigilon, Polycom зэрэг компаниудын албан ёсны батламжит инженерүүд юм.

Манай компани нь мэдээллийн технологийн бүтээгдэхүүн импортлогчоос систем интегралчлалын цогц шийдлийг авч өндөр чанартайгаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад нийлүүлдэг.

 

Бидний хийж гүйцэтгэсэн томоохон ажил үйлчилгээнүүдийн заримаас нь дурдвал:

  • 2013 онд Монгол улсын засгийн газар, Гадаад харилцааны яамыг дэлхийн өнцөг булан бүрд суугаа 39 элчин сайдын яамдтай холбож цаг хугацаа орон зайнаас үл хамаарсан хамгийн сүүлийн үеийн шийдэл бүхий Cisco брэндийн видео хурлын системээр нэгтгэх ажлыг хийж гүйцэтгэсэн.
  • 2014 онд Монгол улсын Батлан хамгаалах яамны Энхийг сахиулах ажиллагааны албан хаагчдыг байнгын сансрын интернет холболттой болгож, алс бөглүү Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд томилогдон ажиллаж буй цэрэг эрсийг албан газар, ар гэртэйгээ саадгүй холбогдох бүрэн боломжтой болгосон.
  • 2016 онд Монгол улсад зохион байгуулагдсан АСЕМ-ын дээд хэмжээний хурлын 16 хэлний орчуулгын систем, дуу дүрсний хадгалалт дамжуулалтыг бүрэн хариуцан, амжилттай хийж гүйцэтгэсэн.
  • 2016 онд Увс аймгийн Улаангом хотын замын хөдөлгөөнийг бүрэн хянах хяналтын камерын системийг иж бүрэн суурилуулах ажлыг хийж гүйцэтгэсэн.
  • 2017 онд “Зайсан хилл” соёл амралтын цогцолборын хяналтын камерын болон зарлан мэдээлэх системийг бүрэн хийж гүйцэтгэсэн.
  • 2017 онд ОБЕГ-ын шуурхай удирдлагын төвийг байгуулж, мэдээлэл хяналт холбооны системийг бүсийн төвүүдтэй шуурхай холбогдох видео хурлын системийг суурилуулсан.
  • 2017 онд ХААИС-ийн төв болон салбар сургуулиудын камерын хяналтын системийг суурилуулан, мөн IP утасны сүлжээг зохион байгуулж, дата төвийг өргөтгөн тохижуулахын зэрэгцээ тус сургуулийн оюутны байруудад утастай, утасгүй интернетийн сүлжээг байгуулав.
  • 2017 оноос эхлэн “Оюу Толгой” ХХК-ны ханган нийлүүлэгчээр ажиллаж байна.

 

МАНАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭ

 

САНСРЫН ХОЛБООНЫ ИНТЕРНЕТ ДАТА ДАМЖУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ

Харилцаа холбооны үндсэн сүлжээгүй уул уурхай болон сум сууринд хэрэгцээтэй үйлчилгээ бөгөөд байнгын тогтмол зардалтайгаар хэрэглээний хязгааргүйгээр мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдож утасаар ярих, емайл хүлээн авах илгээх, видео хурал хийх гэх мэт мэдээлэл холбооны цогц үйлчилгээг ашиглах бүрэн боломжтой болно. Үүнд: нэгдсэн сүлжээнд холбогдож утсаар ярих, и-мэйл хүлээн авах илгээх, видео хурал хийх гэх мэт ...

САНСРЫН ХОЛБООНЫ НӨӨЦИЙН СҮЛЖЭЭ
Төв суурин, хөдөө орон нутагт, байнгын интернэт болон холбооны бүрэн системтэй ч гэсэн гэнэтийн аюул ослоос бүрэн хамгаалсан тасралтгүй үйл ажиллагаатай ажиллах баталгаа болох эх газрын сүлжээнээс үл хамааралтай сансрын холбооны нөөц сүлжээг харилцагчиддаа санал болгодог.
ДҮРСТ ХУРЛЫН СИСТЕМ
Мэдээлэл харилцаа холбооны шинэ үеийг тодорхойлж буй амьд харилцааны тоног төхөөрөмж программ хангамжийг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран бие биенээ харж ярилцах, мэдээлэл солилцох, сургалт хийх, зайн оншилгоо эмчилгээ явуулах гэх мэт бүх төрлийн шийдэлтэйгээp санал болгож байна.
 САНСРЫН ХОЛБООНЫ ЗӨӨВРИЙН СИСТЕМ
Нэг байрлалд байнгын байдаггүй хөдөлгөөнт хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг хайгуулын баг, аялал жуулчлал, түргэн тусламж, шуурхай бүлэг гэх мэт байгууллагад зориулагдсан INMARSAT BGAN, SAFARY зэрэг бага оврын холбооны иж бүрэн системийг санал болгодог. 
 ОФФИС, БАРИЛГЫН БҮХ ТӨРЛИЙН ДУУНЫ СИСТЕМ
Хурлын өрөөний аудио хурлын системийг TAIDEN, DSPPA, GONSIN, JTSound компани бараа бүтээгдэхүүн тэдгээрийн шийдлийг санал болгон ажиллаж байна. Барилгын зарлан мэдээлэх системийг 2 оос 200 хүртэлх бүсд ажиллах хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр тоноглож, мэргэжлийн өндөр түвшиний дуугаралттай яригчтай цогцоор нь шийдэж байна.
МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХУДАЛДАА, БАТАЛГААТ ЗАСВАРЫН ҮЙЛЧИЛГЭЭ
Америк, Сингапур, Тайвань зэрэг улсаас брэнд компьютерыг нийлүүлдэг бөгөөд баталгаат хугацаа, түүний дараах засвар үйлчилгээг үзүүлдэг. Америкийн CISCO, Тайваний Planet, Хятадын Dahua, Сингапурын Prolink компаниудаас тог баригч, сүлжээний тоног төхөөрөмжийг хэрэглэгчидэд нийлүүлж байна. 
ХЭЛНИЙ ЛАБОРАТОРИЙН СИСТЕМ
Боловсролын байгуулагуудад нэн шаардлагатай олон хэлний сонголттой лабораторийн тоног төхөөрөмжийг Хятад улсын BOLIN, JER, WINTA зэрэг брендийг дунд сургууль болон их дээд сургуулиудад санал болгодог .
ХЯНАЛТЫН СИСТЕМ
Хяналтын камер нь өнөөдрийн байгууллага албан газар айл өрхийн нэн тэргүүний хэрэгцээ болож байгаа бөгөөд бид Канад, Солонгос, Хятад, Сингапурын камер, бичлэгийн тоног төхөөрөмжийг нийлүүлэн ажиллаж байна. 
САНСРЫН ХОЛБООНЫ УТАС  
Эх газрын сүлжээнээс үл хамаарсан сансрын холбооны систем дээр суурилсан байнгын холболттой дэлхийн хаана ч сүлжээ үл тасрах IRIDIUM, ISAT зэрэг дэлхийн брендүүдын гар утасыг хэрэглэгчдэдээ нийлүүлдэг.  
БОГИНО ДОЛГИОН СТАНЦ  
Тодорхой зайнд тохируулж өгсөн давтамжийг ашиглан өөр хоорондоо харилцан холбогдох боломжтой KENWOOD, VERTEX STANDART, CODAN зэрэг брэндүүдийн гар, суурин, машины гэх төрлөөр богино долгионы станцуудыг хэрэглэгчидэд нийлүүлж, засвар үйлчилгээг бүрэн хариуцан ажиллаж байна.  
СЕРВЕР, ХАДГАЛАХ ТӨХӨӨРӨМЖ  
Бид албан байгууллагуудад тэдгээрийн өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа өгөгдөл мэдээллийг ухаалагаар хадгалах, мэдээллийн урсгалыг нарийн зохицуулах найдвартай үйлчигээг санал болгодог.  
ПРОГРАММ ХАНГАМЖИЙН ЛИЦЕНЗ  
Аливаа байгууллагын мэдээлэл технологийн хамгийн чухал зүйл болохи программ хангамжын лицензжүүлэлтийг бид албан ёсны эрхтэйгээр харилцагчиддаа хүргэсээр байна. Үүнд: No1 MicroWorld компаний Escan вирусны эсрэг програмын албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна.  
МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ  
Хурдацтайгаар хөгжиж буй мэдээлэл технологийн өнөө үед байгууллагын дотоод үйл ажиллагаа, Санхүү бизнесийн гүйцэтгэл, Хэрэглэгч түүний харилцагч гэх мэт маш чухал мэдээллийг байнга хоорондоо солилцож байдаг. Бид харилцагчдынхаа эдгээр мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангаж, харилцагчдынхаа тогтвортой урт хугацаанд аюулгүй ажиллах боломжийг ханган ажилладаг.дацтайгаар хөгжиж буй мэдээлэл технологийн өнөө үед байгууллагын дотоод үйл ажиллагаа, Санхүү бизнесийн гүйцэтгэл, Хэрэглэгчийн болон харилцагч гэх мэт маш чухал мэдээллийг байнга хоорондоо солилцож байдаг. Бид харилцагчдынхаа эдгээр мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангаж харилцагчиддаа урт хугацааны тогтвортой аюулгүй ажиллагааг ханган ажилладаг.    
ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН МЭДЭЭЛЛИЙГ БИЧЛЭГ ХИЙЖ, ШУУД ДАМЖУУЛАХ ЦОГЦ СИСТЕМ  
Манай компани энэ салбартаа томоохон компаниудын нэг болох Reach Technology компанитай хамтарч ажилладаг. Эрүүл мэндийн болон боловсролын шийдэл нь хамгийн сүүлийн үеийн, хэрэглэхэд тохиромжтой онлайн сургалтын орчинг бий болгосон ухаалаг тоног төхөөрөмжийг нийлүүлдэг. Төлөвлөсөн цагтаа нэг товчлуур дараад хагалгааны үйл явцыг бичих боломжтой, мөн шаардлагатай бичлэгийг дэлгэцэд шууд дамжуулах, алсаас шууд удирдах, бичлэгүүдийг онлайнаар дахин үзэх зэрэг Reach Technology компани эрүүл мэндийн болон боловсролын салбарын сургалтыг илүү хялбар, хүртээмжтэй болгосн тоног төхөөрөмжийг Монголын хэрэглэгчдэд нийлүүлдэг.   
     


 

   

Харилцагч байгууллагууд

Харилцагч байгууллагууд

Түнш байгууллагууд

  • Сонгинохайрхан Дүүрэг

  • Гадаад Харилцааны Яам

  • Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газар

  • Ирээдүй Цогцолбор Сургууль

  • Тагнуулын Ерөнхий Газар

  • Монгол Улсын Боловсролын Их Сургууль

  • Зэвсэгч Хүчний Жанжин Штаб

  • Polycom

  • Singtel

  • Planet

  • 4ipnet

  • Bolin

  • Cisco

  • Dell

Хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, 14251 - 0096, Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Моодун цамхаг 11-р давхар:

Утас: + (976) 70133192
   Факс : + (976) 11-311557
И-мэйл: info@ntx.mn

 

©2019 Нью Терравокс ХХК

Таны IP: 3.85.214.0