Мэдээлэл харилцаа холбооны бүрэн шийдэл

Мэдээ мэдээлэл

Видео хурлын шинэ сонголт

Аливаа байгууллагын хувьд хурлын өрөө, танхимыг хэрхэн тохижуулах нь чухал асуудлын нэг мөн. Албан харилцааны түншүүд, салбар нэгжүүдтэйгээ уулзалт зөвлөгөөн, сургалт семинар зохион байгуулах гол орон зай юм. Энэ нь байгууллагын нүүр царай, бизнест хэр амжилттай явааг тодорхойлдог. 

Нэг ширээний ард сууж нүүр нүүрээ харж хуралдах нь танд болон таны түнш бизнест хамгийн том итгэлцлийг бий болгодог. Орчин үед техник технологи хөгжихийн хирээр бид электрон шуудан, гар утас гэх мэт харилцааны хэлбэрийг түлхүү сонгож байгаа нь цаг хугацаа хэмнэх давуу талтай ч итгэлцэлийн хувьд тийм ч таатай үзүүлэлт байдаггүй. Энэхүү итгэлцлийг бий болгох технологийн дэвшил бол Дүрст хурал /Video Conference/хийх цогц шийдэл юм.

Та болон танай байгууллага салбар нэгжүүд, гадаад дотоод түнштэйгээ дуу, дүрсний өндөр чанартай хурал хийхээр зорьж байгаа бол доорхи систем, шийдлүүдийг анхаарах нь зүйтэй. 

  • Дүрст хурал хийх дэлгэц, ухаалаг самбар
  • Дууны систем
  • Дуу дүрс нэгтгэж боловсруулах систем
  • Хурлын ширээний микрофон
  • Хана болон таазны чанга яригч
  • Хурлын өрөөний зориулалтын акустик тохижолт
  • Агааржуулалтын систем
  • Хурлын явцыг хадгалах төхөөрөмж
  • Хөндлөнгийн хяналт хийх хяналтын камер 

 

Яагаад AVER видео хурлын төхөөрөмжийг  сонгох хэрэгтэй вэ?

Тус брэндийн видео хурлын төхөөрөмжүүд нь үнийн хувьд хямд, гүйцэтгэл өндөртэй, суурилуулах болон ажиллуулахад хялбар бөгөөд Full HD 1080p нягтаршилтай цогц шийдэл юм. EVC130, EVC130P, EVC150 төгсгөлийн хэрэглэгчийн төхөөрөмжүүд, 4-цэгийн холболттой EVC300, EVC350 түүнчлэн 10-цэгийн холболттой EVC950 гэх мэт бүгд H.323, SIP протоколуудыг дэмжин ажиллах тул хэрэглэгчдийн шаардлагад бүрэн нийцнэ. Мөн шинэ үеийн сонголт болж буй SVC100 төгсгөлийн хэрэглэгчийн төхөөрөмж, 16 хүртэлх цэгийн холболттой SVC500 нь өмнөх төхөөрөмжүүдийн адил H.323, SIP протоколыг дэмжихээс гадна, Tri-Protocol буюу Skype for Business программаар харилцах цоо шинэ боломжийг хангаж өгсөн.

Aver брэндийн бүтээгдэхүүний онцлогоос дурьдвал, нэг товчлуур дараад л видео хурлын явцыг ямар ч төрлийн флаш диск рүү шууд архивлан хуулах шийдэл нь видео хурлын салбарт анхдагч болж чадсан ба оффисоос гадуур үедээ ч хөдөлгөөнт төхөөрөмж ашиглан EZMeetup программаар видео хуралд оролцож чадна. Андройд, таблет эсвэл iPad ашигладаг бол Aver-ийн EZDraw программыг танд санал болгож байна. Энэхүү програм нь видео хурлын үеэр хоёр талын оролцогчдын хамтын ажиллагааг маш хурдан, хялбар болгодог. Хялбар ажиллагаа болон энгийн байдлыг өндөр чанарын дуу, дүрсний дамжуулалттай төгс хослуулсан тул бизнес, боловсрол, эрүүл мэнд, үйлдвэрлэл, банк санхүү, хууль зүй, худалдаа үйлчилгээ, зочид буудал, аялал жуулчлалын гэх мэт олон салбарт хэрэглэх бүрэн боломжтой. 

 

Go -> Back
    Go -> TOP

Харилцагч байгууллагууд

Харилцагч байгууллагууд

Түнш байгууллагууд

  • Зэвсэгч Хүчний Жанжин Штаб

  • Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар

  • Шүүхийн Ерөнхий Зөвлөл

  • Гадаад Харилцааны Яам

  • Монгол Улсын Их Сургууль

  • Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газар

  • Кибер Аюулгүй Байдлын Газар

  • Iridium

  • CMX Audio

  • Singtel

  • Cisco

  • eScan

  • Polycom

  • Bolin

Хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, 14251 - 0096, Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Моодун цамхаг 11-р давхар:

Утас: + (976) 70133192
   Факс : + (976) 11-311557
И-мэйл: info@ntx.mn

 

©2019 Нью Терравокс ХХК

Таны IP: 3.85.214.0