Мэдээлэл харилцаа холбооны бүрэн шийдэл

Төсөл, хөтөлбөрүүд

Монгол улсын Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл

2019-03-13 01:38:29

Төслийн нэр: Монгол улсын Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл

Хугацаа: 2008 - 2021

Хүлээн авагч: Эрүүл мэндийн яам

Нийлүүлэгч: FSE International SA

Туслан гүйцэтгэгч: Нью Терравокс ХХК

Санхүүжилт:  Бельгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, Монгол улсын хамтарсан санхүүжилт

Төсөв:  6.4 сая евро

 

Танилцуулга:

Энэхүү төслийн хүрээнд орчин үеийн тоног төхөөрөмжийг нийлүүлэн эрүүл мэндийн ажилтнуудыг сургалтанд хамруулах нь нийт баруун бүсийн хүн амд илүү нарийн оношилгоо, эмчилгээ хийлгэх боломжийг бүрдүүлнэ. Эрүүл мэндийн үйлчилгээний хамрах хүрээх нэмэгдүүлснээр хүн амд очих эрүүл мэндийн үйлчилгээг ихэсгэнэ.

 

Бэлтгэл үе шат: 2008 - 2015

Гүйцэтгэлийн үе шат: 2016 - 2021

 

Нью Терравокс ХХК:

Төслийн туслан гүйцэтгэгчийн хувьд Нью Терравокс ХХК нь эмнэлгийн тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт болон 3 жилийн засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна. Эмнэлгийн дараах тасгуудад цоо шинэ тоног төхөөрөмжүүд суурилуулагдана.

  • Дүрс оношилгооны тасаг
  • Ерөнхий болон гэмтлийн мэс заслын тасгууд
  • Сэхээн амьдруулах, яаралтай тусламж, амбулаторийн тасгууд
  • Ариутгал болон угаалгын тасгууд

Мөн энэ төсөл нь Ховд эмнэлгийн хагалгааны өрөөнүүдээс Улаанбаатар хотын эмнэлгүүд рүү шууд холбогдох харилцаа холбооны платформын шийдлийг агуулсан. Ингэснээр хагалгааны үеэр өвчтөний хагалгаанд орж буй биеийн хэсэг, өрөөний харагдах байдал мөн эмнэлгийн төхөөрөмжүүдийн дэлгэцийг шууд дамжуулах юм.

Ингэснээр хагалгааны үеэр эмч нар Улаанбаатар хотын эмнэлгүүдтэй шууд холбогдон зөвлөгөө мэдээлэл авах боломжтой болж байна.

 

   
Хуудас:  1  ( 1 мэдээ )

Харилцагч байгууллагууд

Харилцагч байгууллагууд

Түнш байгууллагууд

  • Ховд аймаг

  • Гадаад Харилцааны Яам

  • Кибер Аюулгүй Байдлын Газар

  • Шүүхийн Ерөнхий Зөвлөл

  • Монгол Улсын Боловсролын Их Сургууль

  • Гаалийн Ерөнхий Газар

  • Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар

  • Kenwood

  • Polycom

  • Singtel

  • Aver

  • GWSECU

  • Kemp Technologies

  • Vertex standard

Хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, 14251 - 0096, Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Моодун цамхаг 11-р давхар:

Утас: + (976) 70133192
   Факс : + (976) 11-311557
И-мэйл: info@ntx.mn

 

©2019 Нью Терравокс ХХК

Таны IP: 34.231.21.123