Мэдээлэл харилцаа холбооны бүрэн шийдэл

Бидний тухай

Компаний бүтэц

2018-03-22 10:22:36

Манайх дараах салбар компаниудтай.
   
     

"ЛутСистемс" ХХК-ийн танилцуулга

 

Манай Лутсистемс ХХК нь веб програмчлал хийх, байгууллагын үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалтад мэдээллийн технологи нэвтрүүлэх, үйлчилгээг ухаалаг болгох, байгууллагын удирдлага мэдээллийн системийг боловсруулж хөгжүүлэх, хамтран хэрэгжүүлэх, бидний бүтээгдэхүүнийг ашиглах сургалт явуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн.

Бидний боловсруулж хэрэгжүүлсэн ихэнх төсөл сургалтын удирдлага мэдээллийн систем юм. Тухайн их сургуулийн бизнес процесст тохируулан, сургалтын зохион байгуулалт, удирдлагын үйл ажиллагаа, сургалтын тогтолцооны онцлогт тохируулан системүүдийг хийж хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 5 их дээд сургуулийн сургалтын удирдлага мэдээллийн системийг бүтээн ашиглалт, үйлчилгээ, аюулгүй байдал, хөгжүүлэлтийг хариуцан ажиллаж байна.

Манай хамт олон дотоод, гадаадын мэдээллийн технологийн байгууллагуудад ажиллаж туршлага хуримтлуулсан туршлагатай, чадварлаг мэргэжилтнүүдээс бүрдэн, бүтээлч эвсэг хамт олон болж төлөвшиж ирлээ. 

 

 

“СОРОНЗОННЭТ” ХХК-ийн товч танилцуулга

 

Манай байгуулага нь Ховд аймагт интернэтийн үйлчилгээ үзүүлэх үндсэн үйл ажиллагааны чиглэлтэйгээр 2014.11.11-ны өдөр байгуулагдсан “Ньютерравокс” ХХК-ийн охин компани юм. “Ньютерравокс” ХХК нь Ховд аймагт интернэтийн үйлчилгээ эрхлэх 969/Б/IS88 тоот тусгай зөвшөөрлийг харилцаа холбооны зохицуулах хорооноос авсан.

Үндсэн интернэтийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээс гадна “компьютерийн засвар, үйлчилгээ” үзүүлэх чиглэлээр ажиллах ба цаашид харилцаа холбооны бүхий л тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, худалдаа эрхлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар 2 хүний орон тоотой ажиллаж байгаа ба цаашдаа ажилчдын орон тоог нэмэгдүүлэн харилцаа холбооны чиглэлээр Ховд аймагтаа тэргүүлэгч компани болох зорилт тавин ажиллаж байна.

Хэрэглэгчдэд дараах үйлчилгээг үзүүлэх зорилгоор дараах ажлууд  хийгдээд байна. Үүнд:

  1. Ховд хотыг тойрсон 24 корын 10000 км урт шилэн кабел.  
  2. Интернэтийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор хот дотор 8 газарт бааз станцуудыг байгуулж интернэтийн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхэд бэлэн болсон.
  3. Сүлжээний удирдлагын зангилаа төв нь аймгийн ЗДТГазрын 1 давхарт, Сүлжээний удирдлагын хэсэг нь Холбооны газарын 1 давхарт тус тус байрлаж байна.

Одоогийн байдлаар Ховд аймгийн албан байгууллагуудад шилэн кабелиар өндөр хурдны интернэтийн үйлчилгээг үзүүлж байгаа ба иргэдэд утасгүй сүлжээ буюу WiFi-аар үйлчилгээг үзүүлж байна.

 

   
Хуудас:  1  ( 1 мэдээ )

Харилцагч байгууллагууд

Харилцагч байгууллагууд

Түнш байгууллагууд

  • Тагнуулын Ерөнхий Газар

  • Сонгинохайрхан Дүүрэг

  • Оюу толгой ХХК

  • Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газар

  • Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар

  • Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар

  • Монгол Улсын Их Сургууль

  • Epilog Laser

  • GWSECU

  • Bolin

  • D@hua

  • 4ipnet

  • Dell

  • Gonsin

Хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, 14251 - 0096, Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Моодун цамхаг 11-р давхар:

Утас: + (976) 70133192
   Факс : + (976) 11-311557
И-мэйл: info@ntx.mn

 

©2019 Нью Терравокс ХХК

Таны IP: 3.94.129.211