Сансрын холбооны утас ашиглан та монгол орны болон дэлхийн хаана ч байсан сүлжээний дэд бүтцээс хамааралгүйгээр холбоо барих бүрэн боломжтой. Энэ үйлчилгээг сонгосноор дараах давуу талтай:
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд (Цэрэг, цагдаа, Онцгой байдал), Хэвлэл мэдээллийн салбарт (Шуурхай мэдээний албууд, Аялал, судалгаа шинжилгээний нэвтрүүлэг бүтээгчид), Яаралтай тусламж, эмнэлэг (Аймаг, Сум, багийн түргэн тусламжийн албууд), Газрын тос олборлогчид, импортлогчид, тээвэрлэгч, тээвэр зуучийн компаниуд, Уул уурхай, ашигт малтмал олборлогчид (Хайгуулын алба, Ашигт малтмалын тээвэрлэлт, Уул уурхай, ашигт малтмалын компаниудын бэлтгэн нийлүүлэгчид), Аялал жуулчлал (Морин аялал, Явган аялал, Усан аялал, Жуулчны баазууд, Олон улсын чанартай аялал, уралдаан тэмцээн болон хөдөө аялагч хүн бүрт хамгийн ач тустай.
Бид дараах байдлаар үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:
Isatphone - Дараа төлбөрт үйлчилгээ
Иридиум гар утас, сим карт, түүний дагалдах хэрэгслийг худалдан авна. Сарын суурь хураамж, ярианы төлбөрийг нэхэмжлэхийн дагуу сар бүр төлнө.
Isatphone - Урьдчилсан төлбөрт хэрэглэгчийн үйлчилгээ
Сарын суурь хураамж төлөхгүй. Зөвхөн нэгж худалдан авч дахин цэнэглэх боломжтой. 2888 гэсэн дугаар луу залгаж үлдэгдэл нэгж болон үйлчилгээний хугацаагаа мэдэж болно.
Isatphone - Түрээсийн үйлчилгээ
Богино хугацаагаар Isatphone гар утас, түүний дагалдах хэрэгсэл, сим картыг түрээслэн авч, түрээсийн хугацаанаас хамааран зохих төлбөрийг төлнө.
ИРИДИУМ: IRIDIUM EVERYWHERE: Voice - Data - Messaging
Иридиум нь дэлхийг бүхэлд нь торон сүлжээгээр бүрхсэн, хоорондоо шууд холболт бүхий нам орбитын хиймэл дагуулаас бүрддэг сансарын хөдөлгөөнт холбооны хамгийн том систем юм. Иридиумын сансрын хөдөлгөөнт холбоо нь харилцаа холбоо хүрээгүй дэлхийн алслагдмал аль ч цэгээс сансрын хиймэл дагуулынхаа тусламжтайгаар дуу болон өгөгдлийг ярианы чанар, нууцлалын өндөр түвшинд дамжуулдаг.
Иридиумын үйлчилгээ нь уул уурхай, хайгуул, нефть олборлолт, засгийн газар, зэвсэгт хүчин, онцгой байдлын алба, аялал жуулчлал, тээврийн компаниудад хамгийн тохиромжтой бөгөөд зайлшгүй хэрэгцээт үйлчилгээ юм.
Иридиум 9555, 9575 Extreme сансрын гар утас нь алс хол газар аялж, ажиллаж буй хэрэглэгчдэд нэн тохиромжтой. Овор хэмжээ бага, ус, доргилт, тоосны хамгаалалтай.
Иридиум - Дараа төлбөрт үйлчилгээ
Иридиум гар утас, сим карт, түүний дагалдах хэрэгслийг худалдан авна. Сарын суурь хураамж, ярианы төлбөрийг нэхэмжлэхийн дагуу сар бүр төлнө.
Иридиум - Урьдчилсан төлбөрт хэрэглэгчийн үйлчилгээ
Сарын суурь хураамж төлөхгүй. Зөвхөн нэгж худалдан авч дахин цэнэглэх боломжтой. 2888 гэсэн дугаар луу залгаж үлдэгдэл нэгж болон үйлчилгээний хугацаагаа мэдэж болно.
Иридиум - Түрээсийн үйлчилгээ
Богино хугацаагаар Иридиум гар утас, түүний дагалдах хэрэгсэл, сим картыг түрээслэн авч, түрээсийн хугацаанаас хамааран зохих төлбөрийг төлнө.
Та: Сансрын гар утасны мэдээллийг Бүтээгдэхүүний цэснээс эсвэл ЭНД дарж харна уу.
Манай үйлчилгээ танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
![]() |
Хуудас: 1 | ( 1 мэдээ ) |